Европын Крикетийн сүлжээ (ECN) албан ёсны түншээ зарлалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 28

Европын Крикетийн Сүлжээ (ECN) нь олон улсын 1xBet компанийг крикетийн төсөл, түүний дотор өндөр үнэлгээтэй Европын Крикетийн цуврал болон Европын крикетийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны түншээр онцлон зарласан байна.

Түншлэлийн хүрээнд олон улсын телевизийн шууд дамжуулалтын график болон бусад сурталчилгаагаар дамжуулан дэлхий дахинд болох 1000 гаруй тоглолтын үеэр 1xBet компанийг өргөн хүрээнд сурталчлахаар болжээ.

Европын 30 гаруй крикетийн холбоог нэгтгэдэг Европын Крикетийн сүлжээ нь дэлхий дахинд энэ спортын төрлийн хөгжлийг дэмжиж, сая сая крикет сонирхогчдыг тэмцээний уур амьсгалд татан оролцуулах зорилгоор тус компанитай хамтран ажиллах болсондоо баяртай байна.

Европын Крикетийн сүлжээний Гүйцэтгэх захирал Рожер Файнер “‎Европын крикет 1xBet шиг шинэлэг, идэвхтэй компаниудтай хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Энэ түншлэлээр дамжуулан Европын Крикетийн Сүлжээ нь FC Barcelona, FIBA, Дэлхийн Волейбол зэрэг тус компанийн бусад нэр хүндтэй түншүүдтэй нэг эгнээнд орж байна” гэжээ.

Олон улсын 1xBet компанийн төлөөлөгч Марк Уилсоны хэлснээр, энэхүү гэрээ нь дэлхий дахинд спортын хөгжлийг дэмжих стратегийн чухал хэсэг юм. Бид ECN-ийн дэлхий даяар крикетийг сурталчлах зорилгыг бүрэн дэмжиж, Европын Крикетийн Сүлжээтэй түншлэл байгуулсандаа баяртай байна. Энэ хамтын ажиллагаа оролцогч бүх талуудад амжилт авчирна гэдэгт итгэлтэй байна” гэв.

2018 онд байгуулагдсан Европын Крикетийн Сүлжээ (ECN) нь Европ дахь крикетийн спортын дижитал төв юм. ECN нь энэхүү спортын хөгжлийг дэмжих зорилгоор шилдэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж, орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан Европ даяар зохион байгуулагдаж буй тоглолтуудыг сонирхолтой контент болгон хувиргаж, сурталчлан, фэнүүдтэй дижитал орчинд харилцах нөхцөлийг бүрдүүлдэг. Улмаар ECN-ийн медиа түншүүдийн тусламжтайгаар дэлхий дахинд хүргэдэг.

ECN нь жилийн турш дараах гол арга хэмжээнүүдийг телевизийн шууд дамжуулалттай, өндөр чанартайгаар үзүүлдэг.
 

  • Европын Крикетийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ECC)
  • Европын Крикетийн Лиг (ECL)
  • Европын Крикетийн Олон Улсын Тэмцээн (ECI)
  • Европын Крикетийн Цуврал (ECS)
  • Европын Эмэгтэйчүүдийн Крикетийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ECC-W) • “Weston” цом – эрэгтэйчүүдийн олон улсын крикетийн цуврал
  • “Meltl” цом – Эмэгтэйчүүдийн олон улсын крикетийн цуврал


Олон улсын 1xBet компани нь 18 жилийн туршлагатай бөгөөд албан ёсны түншүүдийн жагсаалтад FC Barcelona, Paris Saint-Germain, LOSC Lille, Италийн Серие А лиг, FIBA, Дэлхийн Волейболын Холбоо (Volleyball World), CAF зэрэг олон нэр хүндтэй спортын баг, байгууллагууд багтдаг. Тус компани мэргэжлийн нэр хүндтэй шагналуудад нэр дэвшиж, олон удаа шагнал хүртэж байсан бөгөөд тэдний платформыг дэлхий даяар сард 3 сая гаруй тоглогч тогтмол ашигладаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top