ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 28

Өнөөдөр 2025.11.28. Энэ оны 332 дахь өдөр бөгөөд он дуусахад 33 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 15 минутад мандаж, 17 цаг 05 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 4 хэм хүйтэн, шөнөдөө 11 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн энэрэл нигүүслийн өдөр, Улаан гарагийн өдөр тохиож байгаа бол  Албани, Зүүн Тимор, Мавритани, Панамад Тусгаар тогтнолын баяраа тэмдэглэж байна.

Энэ өдөр Польшийн кино найруулагч, зохиолч Агнешка Холланд, Америкийн жүжигчин, найруулагч, Алтан бөмбөрцөгийн хоёр удаагийн шагналт Эд Харрис, Мексикийн кино найруулагч, Оскарын таван удаагийн, Алтан бөмбөрцөгийн хоёр удаагийн шагналт Альфонсо Куарон, Мали улсын Ерөнхий сайд асан Умар Ли, Парагвайн хөлбөмбөгч Нельсон Вальдес, Австралийн сагсан бөмбөгч Эндрю Богут зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1988 оны энэ өдөр БНМАУ-БНХАУ-ын Засгийн газар хооронд “Монгол-Хятадын хилийн дэглэм, хилийн асуудлыг зохицуулж байх тухай” гэрээг байгуулжээ.

БНСРУ-ын Ерөнхийлөгч Н.Чаушеску БНМАУ-д айлчилжээ.

2011 оны энэ өдөр О.Батсайхан, Д.Болд, Ж.Баатархүү, З.Ганбаатар, Ц.Туяа, Ч.Ганзориг нар Төрийн соёрхол шагнал хүртэв.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1964 оны энэ өдөр Ангараг гараг руу Америкийн “Маринер-4” автомат станцыг илгээжээ.

1966 оны энэ өдөр Бурундид хаант төрийг түлхэн унагасны дараа Мишель Мичомберо анхны Ерөнхийлөгч нь болжээ.

1974 оны энэ өдөр Жон Леннон Элтон Жоны тоглолтын үеэр сүүлчийн удаа тайзан дээр гарчээ.

1990 оны энэ өдөр 65 настай Маргарет Тэтчер Их Британийн Ерөнхий сайдын суудлаас буув.

2016 оны энэ өдөр Бразилын “Шапекоэнсе” хөлбөмбөгийн багийнхны дийлэнх нь онгоцны ослоор амиа алджээ.

Өнөөдөр үс засуулбал нас уртасна

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top