
Ханиад томууны дэгдэлт нэмэгдэж, хүүхдийн амьсгалын замын өвчлөл эрс ихэссэн энэ үед Baby Lab брэнд /БЕСТ ФОРС ХХК/ нийгмийн хариуцлагын хүрээнд Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв /ЭНЭҮТ/ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бяцхан хүүхдүүдэд зориулан утлагын аппарат болон хүүхдийн живх бэлэглэлээ.
Энэхүү дэмжлэг нь хүүхдийн амьсгалын замын эмчилгээний үр дүнг сайжруулах, эмнэлгийн тасгуудын өдөр тутмын хэрэгцээг хангах, мөн асран хамгаалагчдын ачааллыг хөнгөвчлөхөд чиглэж байгаа юм.
Утлагын аппарат нь амьсгалын замыг чийгшүүлж, эмийн үйлчлэлийг шууд, үр дүнтэй хүргэх замаар хүүхдийн эдгэрэлд чухал нөлөө үзүүлдэг эмчилгээний хэрэгсэл бөгөөд эмнэлгийн практикт өдөр бүр тогтмол ашиглагддаг. Иймээс энэхүү хандив нь нэг удаагийн тусламж бус, урт хугацаанд ашиглагдах бодит дэмжлэг болж байгаагаараа онцлог юм.
Мөн энэхүү нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 230 гаруй бяцхан хүүхдүүдэд живх, тэдний асран хамгаалагчдад гарын бэлэг, ханиад томууны оргил үед өндөр ачаалалтай ажиллаж буй эмч, сувилагчдад шинэ жилийн гарын бэлгийг тус тус гардуулж, ЭНЭҮТ эмнэлгийн хүүхдийн 8 тасагт нийт 32ш утлагын аппаратыг хүлээлгэн өгч талархал, урам зоригийг илэрхийллээ.
Baby Lab брэнд /БЕСТ ФОРС ХХК/ нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд эрхэмлэдэг бөгөөд цаашид ч хүүхэд, гэр бүлд чиглэсэн нийгмийн хариуцлагын бодит үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэх зорилготой ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )