ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026.02.12. Энэ оны 43 дахь өдөр бөгөөд он дуусахад 322 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 02 минутад мандаж, 18 цаг 11 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 2 хэм, шөнөдөө 17 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дарвины өдөр бөгөөд Цэрэг хүүхдийг ашиглахын эсрэг олон улсын өдөр тохиож байна. Германд Берлинийн олон улсын кино наадам, Мьянмарт Эв нэгдлийн өдөр, Арменид Сайн үйлсийн өдөр, Венесуэлд Залуусын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин, Оскар, Алтан бөмбөрцөгийн шагналт Женнифер Коннелли, Орос, Бразилын хөлбөмбөгч, хаалгач Маринато Гильерме, БНСУ-ын “Big Bang” хамтлагийн дуучин Сынри, Нигерийн хөлбөмбөгч Мозес зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1898 оны энэ өдөр анхны авто осол бүртгэгджээ.

1908 оны энэ өдөр Нью Йорк хотод дэлхийг тойрох анхны авто уралдаан гараанаасаа гарав.

1941 оны энэ өдөр Пенициллинийг анх удаа эмчилгээнд хэрэглэв.

1958 оны энэ өдөр Хятад улсад харх, шумуул, ялаа, болжмор зэрэг хөдөө аж ахуйн дөрвөн хортны эсрэг кампанит ажил эхэлжээ.

1973 онд “Марс-5” хөлөг Ангараг гарагийн тойрог замд амжилттай оров

1992 оны энэ өдөр Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталжээ.

2010 оны энэ өдөр Ванкувер хотноо 21-р өвлийн олимпын их наадам нээлтээ хийжээ.

Өнөөдөр үс засуулбал нүд бүрэлзэн улцайна

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top