Та ухаантай хүүхэд төрүүлмээр байвал

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 29

Ухаантай байх нь зөвхөн эцэг эхээс удамшдаг зүйл биш юм. Удамшихын зэрэгцээ жирэмсний хугацаанд урагт хөгжим сонсгох, эх өөрөө хангалттай жин нэмэх, эрүүл, зөв хооллох, спортоор хичээллэх зэрэг ургийн хөгжилд эерэг нөлөөтэй олон хүчин зүйлс бий. Хүүхэд энэ бүх хүчин зүйлсийн нөлөөгөөр энэ хорвоод мэндлэхдээ тодорхой чадвартай төрдөг гэж хэлж болно.


Жирэмсэн байх үеэсээ л хүүхдийнхээ тархины хөгжилд анхаарч, сайн гэсэн бүхнийг анхаарч байвал ургийн хөгжил, тэр дундаа тархиных нь хөгжил сайн явагддаг. Та хүүхдийнхээ тархийг сайн хөгжүүлэхийн тулд дараах зүйлсийг хийж болно.

1. Хүүхдээ хүлээн зөвшөөрөх

Эх хүн хүүхэд олсон цагаасаа л хүүхдээ хүлээн зөвшөөрч, ээж болоход бэлтгэн, түүнийг байнга анхаарлынхаа төвд байлгах, хайрлан энхрийлэх ёстой.

2. Хэтэрхий их жин бүү нэм

Эхэд нэмэгдсэн жингийн хэрээр хүүхэд томорч, тархи нь томорч, оюун ухаанд нь нөлөөлдөг учраас эмч нар жирэмсэн эхчүүдэд биеийн жингийнхээ 20 хувьтай тэнцэх хэмжээний жин нэмэхэд л хангалттай гэж хэлдэг.

3. Хоол хүнсэндээ анхаар

Жирэмсний үеийн хооллолт хүүхдийн оюун ухааны хөгжилд чухал байр суурийг эзэлдэг. Ялангуяа мэдрэлийн эд эсийн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг тул жирэмсэн эхчүүд тогтмол бөгөөд олон төрлийн илчлэг хоол хүнсээр хооллох хэрэгтэй байдаг.

4. Хөдөлгөөнтэй байх

Жирэмсний үед тогтмол дасгал хийж бие дэх хүчилтөрөгчийн эргэлтийг түргэсгэх боломжтой.

5. Бамбай булчирхайг анхаар

Ядрах, анхаарал төвлөрөхөд хүндрэл учрах, үс унах, даарах зэргийн зовиур танд илэрч байгаа бол та бамбай булчирхайгаа үзүүлэх хэрэгтэй.

6. Шүдээ үзүүл

Жирэмсний үед шүд нь өвдсөн эхчүүд дутуу төрөх, зулбах эрсдэлтэй байдаг бөгөөд хугацаанаасаа өмнө дутуу төрсөн хүүхэд суралцах хөгжих явц нь удаашралттай байдаг болохоор эхчүүд үүнээс урьдчилан сэргийлж үе үе шүдний эмчид очижүзүүлэх хэрэгтэй.

7. Төмрийн бэлдмэл уу

Төмрийн бэлдмэл уух нь хүүхдийн оюуны чадамжийг өсгөдөг учраас жирэмсний үед төмрийн хэрэгцээг хэзээ ч хоол хүнсээр бүрэн хангах боломжгүй байдаг тул өдөр бүр төмрийн бэлдмэл ууж эсвэл төмөр агуулсан жирэмсний аминдэмийг өдөр бүр уух хэрэгтэй.

8. Аз жаргалтай бай

Хүүхдийн гадны орчныг мэдрэх чадвар нь эхийн хэвлийд байхаас эхэлдэг учраас сэтгэлзүйн хувьд тайван, аз жаргалтай эхийн хэвлий дэх хүүхэд ч гэсэн аз жаргалтай байдаг.

9. Хүүхдээ хөхүүл

Эхийн сүүний найрлага үргэлж нэгэн хэвийн байдаггүй. Хүүхдийн сар, насанд нь тохирсон байдаг. Дутуу төрсөн хүүхдийн эхийн сүү нь дутуу төрсөн хүүхдэд тохирсон, 1 сартай хүүхдийнх түүнд тохирсон, 3 сартай хүүхдийнх 3 сартай хүүхдэд л тохирсон байдаг. Иймээс эхийн сүүгээр хооллосон хүүхэд угжны хүүхэдтэй харьцуулахад оюун ухааны хувьд илүү байдаг байна.

10. Стресс, бухимдлаас хол байх

Ялангуяа хүүхдийн хэл ярианы хөгжил, юм сурах үйл явцад маш сөрөг нөлөөтэй учраас зөвхөн жирэмсний үед ч бус, төрсний дараа ч гэсэн хүүхэд хөхүүлж байхдаа эхчүүд стресс, бухимдлаас хол байх хэрэгтэй.

11. Хүүхэдтэйгээ харилц

Судалгаанаас үзэхэд хүүхэд төрөлх хэлээ эхийн хэвлийд байхдаа сурч, эхийнхээ дуу хоолойг хурдан ойлгодог болохыг харуулжээ. 2 сартайгаас нь эхлээд хүүхэдтэйгээ чрилцах, түүнд хүрч, энхрийлэн хайрлах нь харилцааны анхны алхмууд юм. Харин 4 сартайгаас нь эхлээд хүүхдэдээ хүнтэй  харьцаж байгаа мэтээр харьцаж байх хэрэгтэй.

12. Хөгжим сонсго

Хүүхдээ эхийн хэвлийд байх үеэс нь хөгжүүлж, сурган хүмүүжүүлж эхлэхийн хамгийн анхны алхам нь түүнд хөгжим сонсгох юм. Харин хөгжмийн сонголтоо зөв хийж чадваас хүүхдийн оюун ухаан эрс хурдтай хөгждөг гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top