Саяхан 15 жилийнхээ ойг хийсэн “Нисванис” хамтлагт бөмбөрчин тогтдоггүй гэмтэй. Хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалангийн ярьж буйгаар бөмбөрчид нь амьдрал ахуйгаа бодоод уран бүтээл, хамтлагаа хаяад явчихдаг гэнэ. Урьдны гурван бөмбөрчин нь амьдралаа бодъё, сургуульд суръя, бизнес хийе гээд гарцгаажээ. Харин одоогийн бөмбөрчин нь ганц бие болохоор бэлтгэлдээ хамгийн эрт ирж, сүүлд явдаг, үндсэндээ уран бүтээлдээ өөрийгөө зориулж буй нэгэн. Гэсэн ч хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдгийн үлгэрээр Амгаа “Бөмбөрчин маань найз бүсгүйтэй, эхнэртэй болчихвол ...” хэмээх айдсаас салж чаддаггүй ажээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
ugui bailgvde anar yag yamrhu zalu bdg yum boldo