Зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, зарим газраар хур тунадас орно. Говийн нутгаар солигдмол үүлтэй, нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 13-18 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, 7-9 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт 1 градус хүйтэн, харьцангуй чийг 48 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )