Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 27

Өнөөдөр 12 цагаас “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төвд МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл мэдээлэл хийнэ.

 

“Монгол нюьс” мэдээллийн төв

11.00 цагт Хүний хөгжил сангаас тараасан Эх орны хишиг 21.000 төгрөг эздэдээ хүрээгүй талаар Дорнод аймгийн иргэд мэдээлэл хийнэ.

12.00 цагт Дуу хөгжмийн нэвтэрхий толь Huur.mn нээгдсэнтэй холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.

13.00 цагт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэн, Ард түмний гавьяат, Соёлын тэргүүний ажилтан дуучин, хөгжимчин Л.Загдрагчаагийн “Ардад дээдлэгдсэн ванлий аялгуу” тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.

Өмнөговь аймгийн Баяндалай сумын соёлын төвийн дэргэдэх сурагчдын ”Говь гурван сайхан” дуу бүжгийн чуулгын тоглолт 15.00 цагаас Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв өргөөнд болно.

Өнөөдөр 11 цагаас УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний асуудлаар Төрийн ордны хуралдааны Г танхимд мэдээлэл хийнэ.

А.Ялгуунчимэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top