Сингапурт саатуулагдсан монгол залуусыг өнөөдөр шүүнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 27

Өнгөрсөн мягмар гаригт манай улсын гурван иргэн Сингапурын Сентоза аралд хулгай, залилан хийж зээлийн карт хууль бусаар ашигласан хэргээр саатуулагдсан талаар мэдээлсэн.

Харин тэднийг өнөөдөр тус улсын шүүхэд шүүнэ. Сэжигтэн этгээдүүд 24-34 насны эрэгтэйчүүд юм.

Хэргийг эргэн сануулвал, тэд өнгөрсөн зургадугаар сарын 26-30-ны өдрүүдэд удаа дараа хулгай хийж, хулгайлсан зээлийн картаараа худалдаа хийсэн байсан нь тогтоогджээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top