В.И.Лениний хөшөөг дуудлагаар худалдана

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 27

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Улаанбаатар хотын төвд "Улаанбаатар зочид буудал"-ын өмнө байрладаг В.И.Лениний хөшөөг нийслэлийн өмчөөс хасах шийдвэр гаргасан. Анх тус хөшөөг нураана гэж байсан ч хөдөө орон нутагт өөр газарт шилжүүлэн байрлуулахаар болсон юм. Гэсэн ч 60 орчим жил болж байгаа хөшөөний суурь нь муудсан учир хол газар зөөх боломжгүй болжээ. Тиймээс НИТХ-аас В.И.Лениний хөшөөг иргэдэд дуудлага худалдаагаар зарахаар болсон байна. Харин дуудлага худалдааны товыг дараагийн НИТХ-аар товлох аж.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top