Франц хэлтэн орнуудын кино наадам эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 27

Монгол дахь Францын элчин сайдын яам, Монгол-Францын төв, “Алтан хальс” холбоотой хамтран зохион байгуулдаг Франц хэлтэн орнуудын III кино наадам өчигдрөөс эхэллээ. Кино наадам энэ сарын 29-ны хүртэл үргэлжлэх бөгөөд Швейцарь, Чех, Люксембург, Бельги зэрэг улсын тус бүр нэг киног “Өргөө 2″ кино театрт үнэ төлбөргүй үзүүлэх юм.

Киноны нэр, цагийн хуваарь:

9 сарын 27, 17.00 цагт – Сайны болон сонгины төлөө – Нигери
9 сарын 27, 19.00 цагт – Амьтны зүрх – Швейцарь
9 сарын 28, 15.00 цагт – Хоосон – Чех
9 сарын 28, 17.00 цагт – Зөрүүд – Люксембург
9 сарын 28, 19.00 цагт – Сэтгэл хөдлөлтэй хүмүүс – Франц
9 сарын 29, 11.00 цагт – Пик пик Андре – Бельги
9 сарын 29, 17.00 цагт – Гал түймэр – Канад

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top