”Сонор сэрэмжтэй байснаар галзуу өвчнөөс сэргийлж чадна” уулзалт болж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 27

Хүн амын нас баралтын арван хувь нь галзуу өвчнөөс хамааралтайг тогтоосон судалгаа байдаг байна. Түүнчлэн галзуу өвчний улмаас жил бүр дэлхий дахинаа сая гаруй хүн эмчилгээнд хамрагддаг бол 55 гаруй мянган иргэн уг өвчний улмаас амиа алддаг гэсэн тоо гарчээ.

Тухайлбал, ямар нэг амьтны халдлагад өртсөн гэх 250-450 мянган хүн эмнэлгийн үйлчилгээ авдаг гэнэ. Сүүлийн жилүүдэд араатан амьтнаас галзуу өвчин халдварлах эрсдэл их болсны зэрэгцээ иргэд гэрийн тэжээвэр амьтандаа хамгаалалт зүүхдээ хойрго ханддаг нь асуудлын гол болоод байгаа аж. Тиймээс өнөөдөр "Сонор сэрэмжтэй байснаар галзуу өвчнөөс сэргийлж чадна"  Нийслэлийн агентлагуудын нөхөрсөг уулзалт “Хангарьд” ордны зургаан давхрын хурлын танхимд болж байна.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top