Өнгөрсөн шөнө Баянгол дүүрэгт автомашины дугуй хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдсан хэрэг гарлаа.
Дээрх хэрэг БГД-ийн хоёрдугаар хороонд саарал өнгийн Toyota Corolla автомашины дөрвөн дугуйг 19 настай эрэгтэй Б, О нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бүлэглэн хулгайлж, Nissan Cube автомашинд ачсан байжээ. Хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай шалган, үйлдэл дээр нь илрүүлжээ. Уг хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )