Өнөөдөр жуулчдад үнэ төлбөргүй музей үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 27


1979 оны есдүгээр сард Испани улсын Торремолинас хотод болсон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий ассамблейн III чуулганаас жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдрийг “ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДӨР” болгон тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэрлэсэн бөгөөд 1980 оноос эхлэн ДАЖБ-ын гишүүн орнууд жил бүр уламжлал болгон тэмдэглэсээр иржээ.

Манай улс 1990 онд Дэлхийн аялал жуучлалын байгууллагын гишүүнээр элсэж, 2007 оноос дэлхийн жуулчдын өдрийг салбарын хэмжээнд тэмдэглэсээр иржээ. Тус өдрийг жил бүр тодорхой сэдвийн дор тэмдэглэдэг бөгөөд  өнгөрсөн жил “Аялал жуулчлал-Соёлын нэгдэл” сэдвийн дор тэмдэглэсэн бол 2012 онд “Аялал жуулчлал ба тогтвортой эрчим хүч” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэх юм. Энэхүү ажлын  хүрээнд өнөөдөр жуулчдад үнэ төлбөргүй музей үзүүлэхээр болжээ.

Түүнчлэн “GRAND TOUR-2012” аялал жуулчлалын улсын олимпиадыг зохион байгуулах юм.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top