Шимэгч хорхой
Энэ дэлхий дээрх хамгийн аймшигтай алуурчинг танилцуулж байна. Амьд биетийн дотор амьдрах энэ шимэгч хорхойнууд 30 хүртэл жил амьдрах чадвартай ажээ. Мөн тэд өндөг гаргаж үржих бөгөөд жил бүр маш олон тооны хүний амийг авч явдаг ажээ. Хамгийн аймар нь хүний биеийг дотор талаас нь иддэг байна.
Могой
Дэлхий дээрх нийт могойны 10 хувь нь хортой байдаг. Гэвч жил 30000 хүн амиа алддаг гэнэ.
Дэлхий дээр 3000 гаруй төрлийн могой байдаг бөгөөд тэдний 375 нь хортой могой байдаг юм байна.
Могой 2 урт уушиг, урт элэг, ходоод мөн гэдэстэй бөгөөд 200 гаруй шүдтэй. Гэхдээ шүднүүд нь нурууны хэсэгт байрласан байдаг учир олзоо зажилж биш мөлхөж байх хугацаандаа идэж боловсруулдаг.
Зөгий
Зөвхөн АНУ-д гэхэд 2 сая хүн зөгийний харшилтай байдаг гэнэ. Ийм харшилтай хүмүүс зөгийнд хатгуулахад 5 минутанд үхлийн байдалд ордог аж.
Зөгий нь урт биш, ердөө хоёр сараас хэтрэхгүй амьдарна. Зөвхөн хатан зөгий л хэдэн жил амьдардаг. Гэхдээ оройтож гарсан авгалдай нь үүрэндээ хавар өвөлждөг. Зөгийн нас нь ахих тусам мэргэжил нь өөрчлөгдөнө. Төрснийхөө дараа үүрээ цэвэрлэдэг юм. Дөрөв дэх өдрөөс мэргэжлээ солино. Авгалдай асрагч хэрэгтэй. Тэгээд залуу зөгий авгалдайны асрагч болдог сонин амьдралтай амьтад ч хүний амь насанд аймшигтайгаар хүрдэг аюултай гэнэ.
Аалз
Дэлхий дээр маш олон төрлийн аалз байдаг. Энэ зураг дээрх аалз бол арахнофоб юм. Арахнофоб нь маш хүчтэй хор бүхий аалз бөгөөд хүнийг ч алж чадах аж.
Сарьсан багваахай
Цус сорогч энэ амьтны тухай олон домог яриа байдаг. Гэвч хүн рүү дайрсан гэх 1000 тохиолдлын ердөө гуравт нь цусыг нь сорсон байдаг байна.
Алтан титэмт сарьсан багваахайн нүүр нь үнэгтэй их төстэй тул англи нэр нь Аварга алтан титэмт нисдэг үнэг гэгддэг. Тэд урт шөнтгөр хамар, жижиг чихтэй бөгөөд толгой нь шаргал үстэй, бие нь хар өнгөтэй байна. Бусад жимсний сарьсан багваахайн адил сүүлгүй. Далавчаа дэлгэхэд дунджаар 1.5 м ба биеийн жин нь 1.2 кг хүрдэг аж.
Цагаан аварга загас
20 футын урт энэ аварга цагаан загаснаас айдаггүй хүн гэж ховор байх. Дээр нь маш хурдан энэ мангасын талаар олон кино хийсэн байдаг. Гэвч үнэн амьдрал дээр цагаан аварга загас хүн рүү дайрсан 100 гаруй тохиолдол байдаг гэнэ. Энэ нь бусад амьтдын хажууд маш бага тоо юм.
Гризли баавгай
Ямар ч эр хүнээс хэд дахин хүч чадалтай энэ амьтан өөрийн савраараа хүнийг агшин зуурт л алж чадах аж. Түүний саварт жил бүр л тодорхой тооны жуулчид амиа алддаг тоо баримт байдаг. Уул модонд аялах дуртай хүмүүст тохиолдох аюултай амьтдын нэг аж.
Пиран
Хэрвээ та Амазон мөрний усанд орохыг хүсвэл эхлээд аймшигтай жижигхэн махчингийн тухай сонсох хэрэгтэй байх. Олон тоогоороо сүрэглэн явдаг энэ загасны дайралтад өртсөн амьд биетээс яс л үлддэг гэнэ. Асар том хүчтэй шүднүүдийнхээ тусламжтайгаар хоромхон зуурт л махыг ховх сордог энэ загас Өмнөд Америкийг айдаст автуулсаар байна. Энэ загасыг эрдэмтэд одоо болтол судалсаар байгаа аж.
Хулгана
Энэ жижигхэн амьтан танай галт тогооны өрөөнд явж байвал яах вэ? Дийлэнх хүмүүс айсандаа орилдог. Мөн энэ жижигхэн хулгана гурван долоо хоногт ойролцоогоор 11 гөлчгий гаргадаг бөгөөд аймшигтай хурдан үржих чадвартай юм байна. Түүнийг устгах олон арга хүмүүс бодож олсон ч түүнээс айх айдсыг давах арга олдохгүй биз. “Жижиг ч гэсэн аймар хазаад авдаг л амьтан!” Мөн хамгийн аюултай халдвар тээгч амьтан билээ.
Чоно
Олон хүн чононоос айдаг. Чонотой таарсан олон хүн түүний аймшигтайг ярьдаг. Мэдээж чононд бариулсан хүмүүсийн тухай үлгэр домог олон байдаг ч өнөө үед энэ байдал эсрэгээрээ болсон билээ. Чоно бидний айдгаас илүү, биднээс айж байдаг аж. Түүний эзэмшил газарт түүнд муу зүйл хийхгүй л бол чоно хүн рүү дайраад байдаггүй гэнэ. 300 мянга орчим жилийн өмнө Хожуу Плейстоценийн үед үүсч, мөстлөгийн үеийг давсан. ДНХ-ийн дараалал болон генетикийн шилжилтийн судалгаанаас үзэхэд саарал чоно гэрийн нохойтой (Canis lupus familiaris) гарал нэгтэй болох нь тогтоогджээ. Энэ дүгнэлтийн зарим хэсэг эргэлзээтэй байгаа боловч ерөнхийдөө батлагдаад байгаа юм. Саарал чонын нэлээн олон дэд зүйл тогтоогдсон боловч, яг хэдэн дэд зүйл байгаа нь мөн л маргаантай байгаа ажээ. Саарал чоно экосистемдээ дээд түвшний махан идэштэний байр суурь эзэлдэг. Чонынхон овгийн орчиндоо илүү дасан зохицомтгой зүйлүүдтэй адил биш ч, ой мод, цөл, уул, тундр, тайга, хээр, тэр байтугай хотожсон бүс нутагт хүртэл тархдаг.
Д.Эри
Сэтгэгдэл ( 1 )
Дэлхийн хамгийн хурдан 10 амьтны талаар яриад өгөөч\n