Би хэн бэ? гэдэг асуулт хүн төрөлхтөнд хааяа асуух явдал гардаг. Тиймээс ч шинжлэх ухааны ихэнх туршилт, ололтууд энэ асуултад хариулахад чиглэгддэг. Энэ удаад “саваагүй” туршигчид хүнийг өндрөөр нь хэрхэн танин мэдэж болох талаар судалж, дараах дүгнэлтийг гаргажээ.
142-144 см
Хөгжилтэй, ухаантай, ихэвчлэн уран бүтээлч хүмүүс ийм өндөртэй байдаг. Тэдний уран бүтээлд дэлхий бүхлээрээ багтдаг. Мөн “за” гэдэг үгийг их хэрэглэдэг. Өөдрөг, өгөөмөр. Аз туршсан зүйлд дуртай улс. Боломжгүй зүйлийг ч бүтээхийн төлөө зүтгэдэг.
145-146 см
Хүчирхэг, бага зэрэг зөрүүд ч өөрөөсөө байнга гэрэл цацруулж явдаг улс. Идеалист гэж хэлж болно. Орчин тойрондоо ихэд санаа тавьж, сайжруулахын төлөө хичээл зүтгэл байнга гаргадаг. Бусад хүн оюун ухааны хувьд ч, бие физиологийн хувьд ч тэдэнтэй эн зэрэгцэнэ гэдэг тун хэцүү. Мөн биеэ даасан, аливаа зүйлийг ганцаар шийдвэрлэхийг илүүд үздэг. Энэ бол Гватемалын эмэгтэйн дундаж өндөр юм.
147-149 см
Үнэнхүү адал явдал хайгчид. Тиймдээ ч амьдрал нь сэтгэл хөдөлгөмөөр зүйлсээр дүүрэн байдаг. Бусдыг өөрийн хүсэл зорилгодоо нийцүүлэхдээ тун гарамгай. Нээлттэй, бусадтай маш хялбар замаар харилцаа холбоо тогтоож чаддаг. Тиймээс ч найз нөхөд олонтой. Бурхан тэдний өмнө маш олон боломжийг сул тавьж өгдөг.
150-151 см
Бусдыг ойлгох чадвар нь дэндүү сайн хөгжсөн. Өгөөмөр, нигүүлсэнгүй. Бусдын багахаан шаналал зовлонг ч мэдэрч ойлгодог. Нээлттэй, өгөөмөр зүрх сэтгэлтэй учраас олон хүний хүндлэл хайрыг хүлээдэг. Бүсгүйчүүд нь дур булаам байдлаараа эрчүүдэд өөрийгөө хатан хаан мэт хүндлүүлж чаддаг. Энэ бол Перув эмэгтэйн дундаж өндөр юм.
152-154 см
Үнэнхүү адал явдал хайгч. Амьдралаа сэтгэл хөдөлгөм зүйлсээр дүүрэн байлгахыг ямагт хүсэн, эрмэлздэг. Бусдыг өөрийн хүсэл зорилгодоо нийцүүлэхдээ тун гарамгай. Хүмүүстэй нээлттэй байж, холбоо харилцаа тогтоож чаддаг. Амьдралын олон арга замаас сонголтоо хийж чаддаг. Энэ нь Вьетнам эмэгтэйн дундаж өндөр болно.
155-156 см
Өгөөмөр, нигүүлсэнгүй. Бусдыг яг л сэтгэл дотор нь орж үзсэн мэт ойлгодог. Үүгээрээ эргэн тойрондоо маш олон хүний хүрээллийг үүсгэж, хайр хүндлэлийг нь хүлээдэг. Энэ бол Мексик эмэгтэйн дундаж өндөр юм.
157-159 см
Тун эмзэг, сүнслэг хүмүүс байдаг. Гүн гүнзгий сэтгэл хөдлөлтэй. Ямар ч зүйлийг нэвт шувт харж, бодож чаддаг. Зарим нь үл итгэгч байх магадлалтай. Нэлээд зөрүүд, харилцагчдадаа өндөр шаардлага тавьж, тэднээс төгс байдлыг хүсэн хүлээдэг. Энэ зангаасаа болоод ганцаараа ажиллахыг эрхэмлэдэг. Хөдөлмөрч, шаргуу нэгэн бөгөөд ажлын тал дээр бараг л алдаа гаргадаггүй. Энэ нь Япон эмэгтэйн дундаж өндөр юм байна.
160-162 см
Ухаалаг, тогтвортой хүмүүс ийм өндөртэй байдаг. Тархинд нь маш хүчирхэг эд эс агуулагддаг. Зоригтой, ямагт амжилтын төлөө тэмцэж байдаг. Аливаа зүйлд хязгаарлагдаж, дүрэм журамд боолчлогдохыг хүсдэггүй. Гэхдээ тэдгээрийг даван туулах тэсвэр тэвчээр, нөөц боломжтой. Энэ бол Солонгос эмэгтэйн дундаж өндөр юм.
163-164 см
Зөөлөн дулаан, гадагшаа чиглэлтэй хүн. Маш нийгэмч. Эвтэй найрсаг байдлыг өндрөөр үнэлдэг. Ихэвчлэн дундыг баримтлагч байдаг. Аливаа асуудалд бодитой ханддаг, үнэнч хүмүүс. Хүмүүст үнэнийг хэрхэн эелдгээр хэлэхээ хүртэл мэддэг. Магтаалд дуртай. Дурламтгай. Энэ нь Австрали эмэгтэйн дундаж өндөр болно.
165-167 см
Өөртөө итгэлтэй, амбицтай, идэвхтэй. Дотоод сэтгэл болоод гаднаасаа гэрэлтсэн хүмүүс. Ухаалаг ажилтан ч ажилсаг биш. Гэхдээ хүссэн амжилтандаа хүрч чаддаг. Заримдаа их зан, ичгүүргүй байдал гаргадаг. Гэхдээ зөндөө бахархах зүйлтэй улс. Энэ бол Франц эмэгтэйн дундаж өндөр.
168-169 см
Бага зэрэг бүрэг зантай ч мэдрэмтгий, сэтгэл хөдлөл ихтэй, романтик хүмүүс. Амьдралын талаар гүн гүнзгий ойлголт, бодлого, эргэцүүлэлтэй. Аливаа юмсын голыг нь олж хардаг. Тооцоолон бодох чадвар сайтай. Энэ нь Герман эмэгтэйн дундаж өндөр аж.
170-172 см
Хөгжилтэй, ухаантай, бүтээлч хүмүүс. Боломжгүй зүйлд ч “за” гэж хэлдэг. Өгөөмөр, нигүүлсэнгүй сэтгэлтэй. Энэ зан нь түүнд гай болох үе олон тохиодог ч хүмүүсийн хайр, хүндлэлийг өөртөө төвлөрүүлж чаддаг. Энэ бол Голланд эмэгтэйн дундаж өндөр.
173-174 см
Хүчирхэг сэтгэхүйтэй ч бага зэрэг зөрүүд. Өөртөө таатай орчин бүрдүүлэхийн төлөө хичээн зүтгэдэг. Биеэ даасан, аливаа зүйлийг ганцаар шийдвэрлэхийг эрхэмлэдэг. Энэ нь Итали эрэгтэйн дундаж өндөр юм.
175-177 см
Адал явдал хайгчид. Амьдрал нь сэтгэл хөдөлгөмөөр зүйлсээр дүүрэн байдаг. Бусдыг өөрийн хүсэл зорилгодоо нийцүүлж чаддаг. Хүмүүстэй нээлттэй байж, харилцаа холбоо тогтоохдоо гаргуун. Тиймдээ ч найз нөхөд олонтой. Амьдралын олон арга ухаантай. Энэ нь Англи эрэгтэй дундаж өндөр болно.
178-179 см
Заяанаасаа харилцагч хүмүүс. Өгөөмөр, нигүүлсэнгүй. Бусдыг ойлгох чадвар нь дээд зэргээр хөгжсөн. Нээлттэй, өгөөмөр зүрх сэтгэлтэй учраас олон хүн тэднийг хүндэлж, бахархдаг. Ямагт дур булаам байж чаддаг. Энэ бол Австрали эрэгтэйн дундаж өндөр.
180-182 см
Тун эмзэг. Сэтгэл хөдлөл ихтэй. Гүн ухаан, яруу найргийг амьдралдаа агаар мэт хэрэглэдэг. Хүнд итгэхдээ тааруухан. Нэлээд зөрүүд. Төгс байдлыг эрхэмлэдэг. Багаар ажиллахаас ганцаараа ажиллахыг илүүд үздэг. Хөдөлмөрч, барагтай бол алдаа гаргадаггүй улс. Энэ бол Швэд эрэгтэйн дундаж өндөр юм.
183-184 см
Бусдыг дээд зэргээр ойлгодог. Хэнтэй ч бат бөх харилцаа тогтоож чаддаг. Өгөөмөр, нигүүлсэнгүй зангаараа хүмүүсийг өөртөө соронзон мэт татдаг. Арга ухаан сайтай улс. Энэ бол Голланд эрэгтэйн дундаж өндөр аж.
185-187 см
Сэтгэл хөдлөл ихтэй, эмзэг хүмүүс. Аливаа зүйлийг нэвт шувт харж, эргэцүүлэн бодож чаддаг. Өндөр шаардлагатай. Хөдөлмөрч.
188-190 см
Ухаалаг, нэг барьсан ажилдаа үнэнч. Маш хүчирхэг тархитай. Харилцагчдынхаа зан араншинд байнга шүүмжлэлтэй ханддаг. Ямагт амжилтын төлөө гүйдэг. Эрх чөлөөг эрхэмлэдэг. Ямар ч хяхалт хавчилтыг даван туулах тэвчээр, нөөц боломжтой. 191-195 см Ийм өндөртэй хүмүүсээс ямагт зөөлөн дулаан энерги ялгардаг. Эв найрамдлыг эрхэмлэдэг. Дундыг баримтлагч ч шударга зантай. Магтаал сайшаалд дуртай, дурламтгай хүмүүс.
Сэтгэгдэл ( 1 )
woow my ondor 158 shd