Өнөө орой улаан хивсний ёслол болно

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 27

Монгол улсад телевизийн өргөн нэвтрүүлэг үүсч хөгжсөний болон МҮОНТ байгуулагдсаны 45 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт, улаан хивсний ёслол өнөөдөр Дуурь бүжгийн эрдмийн театрт болно. Тоглолтонд МҮОНТ-ийн үе үеийн нэвтрүүлэгчид оролцож шүлэг, яруу найргийн дээжээсээ үзэгчдэд хүргэнэ. Мөн Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын үндэсний их найрал хөгжим, Сэвжидийн нэрэмжит Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид, ДБЭТ-ын найрал дуучид, “Классик жем”, Хүүхдийн ордны “Найрал дуу”-ны хамтлагууд оролцоно. Түүнчлэн Ардын жүжигчин Б.Зангад, гавьяат жүжигчин Э.Амартүвшин, С.Ганзориг, Б.Дашдондог, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, “Инээмсэглэл” хамтлагийн дуучин Н.Ганхуяг, дуучин Д.Амаржаргал, Ө.Уянга, Б.Гомбо-Очир, Ш.Наранчимэг, О.Анхаа, Б.Халиун нар ая дуугаа өргөнө. ҮДБЭЧ-ын найруулагч Д.Ганболд ерөнхий найруулагчаар ажиллаж байна. Тоглолтын онцлог нь 45 жилийн хугацаанд телевизийн уран бүтээлчдийн хийсэн жүжиг, киноны үзэгч, сонсогчдод хүрсэн дуунуудын цомирлогоос хүргэхээс гадна телевизийн үе үеийн түүхийг харуулсан зохиомжийг соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Батбаяр, Ш.Гүрбазар, Ш.Ёолк нар хөтөлнө.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top