НИТХ-ын ээлжит бус хурал үргэлжилж Газрын харилцаа, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж санал хэлж дууслаа. Яг одоо төслийг батлахаар төлөөлөгчдөөс санал хурааж байна.
Энэхүү төсөлд НИТХ дахь МАН, “Шударга ёс” эвслийн бүлгээс газрын зөвшөөрөл олгох, барилга барихыг хориглосон 1300 га газарт нэмж Соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Оргил” рашаан сувилал зэрэг газрыг нэмж оруулах санал гаргасан.
Тус саналаар төлөөлөгчдийн 19 нь Соёл амралтын хүрээлэн, 23 нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг хориотой бүсэд нэмж оруулах саналыг дэмжлээ. Тиймээс Соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг бусдад олгох, шинээр барилга барихыг хориглолоо.

Сэтгэгдэл ( 0 )