
“Дэлхийн голуудын форум-2012” чуулга уулзалт БНСУ-ын Дэгү хотноо энэ сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уг уулзалтад сайдын зөвлөх доктор Ш.Пүрэвсүрэн оролцож “Монгол орны усны нөөц, менежментийн бодлого” сэдэвт илтгэл тавьсан байна. БНСУ нь усны урсацыг тохируулах технологиороо дэлхийд тэргүүлэх орны нэг юм.
Тухайлбал, 2008-2012 онд буюу өнгөрсөн дөрөвхөн жилийн хугацаанд том голууд дээрээ 16 далан барьснаар голуудын ус ашиглалтын түвшин 26-гаас 66 хувь хүртэл нэмэгдэж 2.7сая квт цахилгаан үйлдвэрлэж байгаа аж.
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам нь Монгол орны гол мөрний менежментийг сайжруулах чиглэлээр ирэх дөрвөн жил дорвитой ажлууд хийхээр төлөвлөжээ. Ирэх оноос эхлэн 29 усны ай сав газрын захиргаа байгуулагдаж эхлэх ба Алтай, Хангай, Хэнтий нуруудаас эхтэй голуудыг хамгаалах, усны зохистой хэрэглээг буй болгох асуудал дээр онцгой анхаарах юм.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )