Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч өнөө өглөө 09.50 цагт хичээл орж байхад ангидаа санамсаргүй байдлаар газ шахжээ. Багш нь уг үйлдэлд хурдан шуурхай арга хэмжээ авч, холбогдох байгууллагуудад мэдэгдсэн байна.
Тус ангийн таван сурагч ухаан нь балартан, хоёр хүүхдийн амьсгаа нь боогдож эмнэлэгт хүргэгджээ. Тэдний хоёр охин нь хэвтэн эмчлүүлж, нөгөө гурван сурагчийн биеийн байдал харьцангуй гайгүй байсан учир гэрт нь гаргасан байна.
Дээрх хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Сүүлийн үед газтай холбоотой хэргүүд их гарах болсон. ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Шок” газны найрлагад перц агуулагдсан бөгөөд хүний амьсгалыг боогдуулдаг. Энэхүү газыг зөвхөн хүчний байгууллагуудад ашигладаг юм. Одоогийн байдлаар газ цацсан сурагч газыг ээжээсээ авсан гэж мэдүүлсэн" гэлээ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 1 )