"Монгол ньюс мэдээллийн төв"-д
11.00 цагт “Их талын жааз” олон улсын хөгжмийн наадмын талаарх мэдээллийг сонирхоорой.
12.00 цагт “Монгол аура” энергийн төвийн тэргүүн, шинжлэх ухааны доктор Б.Сарандаваа сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
09.00 цагт Нийслэлийн Ардчилсан намын нэрэмжит ”Алтан намар-2012” спорт явган аяллын тэмцээний нээлт Сүхбаатарын талбайд болно. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл болон бусад хүмүүс оролцоно.
12.00 цагаас Нийслэлийн удирдлагууд Хангарьд ордонд ахмадуудад хүндэтгэл үзүүлнэ.
13:30 цагт Нутгийн удирдлагын танхимд "Хэрэгжилт, хяналт, хариуцлага" видео хурал болно. Уг хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцох юм. Хэвлэлийнхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
11 цагт Багш хөгжлийн төвд олон жил ажилласан багш нарт шагнал гардуулах юм байна. Уг арга хэмжээнд сайд С.Эрдэнэ, Я.Санжмятав нарын хүмүүс оролцох юм байна.
13.00 цагт Офицеруудын ордонд Зэвсэгт хүчнээс өндөр насны тэтгэюэртээ гарсан ахмад дайчид, өндөр настнуудаа хүлээн авах хүндэтгэлийн арга хэмжээ болно. Арга хэмжээнд Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлага оролцоно.
11.00 цагаас "Хэвлэлийн хүрээлэн"-д ирэх долоо хоногоос эхлэн даатгуулаагүй жолооч нарт хуулийн хариуцлагыг хэрхэн яаж оногдуулахаар болсон тухай албан ёсны дэлгэрэнгүй мэдээллийг Санхүүгийн Зохицуулах Хорооны мэргэжилтнүүд хийнэ. Мэдээллийн үеэр албан журмын даатгалыг хэрэгжүүлэх зарим ажилд хамтран ажиллаж буй АНУ-ын мэргэжилтнүүдээс сэтгүүлчид мэдээлэл авах боломжтой.
10:40 цагт “Эмнэлгийн ариутгал, хаягдлийн шинэ технологи” сэдэвт уулзалт семинар ЭМЯ-нд болно. Семинарт Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүд болон Улаанбаатар хотын эрүүл мэндийн төвүүдийн эмч, мэргэжилтнүүд оролцоно.
12.00 цагт МСЭ-ийн удирдлагууд ”ЗА” телевизийн байранд очиж, үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчид редакцтай байгуулсан хараат бус ажиллах гэрээ хэрхэн хэрэгжиж байгаатай танилцана.
14.00 цагт Хууль зүйн яаманд “Эрх зүйн шинэтгэл: Хууль зүйн салбарын хөгжлийн хөтөлбөр” сэдэвт уулзалт болно.
14 цагаас МАХН-ын төв байранд МАХН-ын удирдлагууд хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.00 цагт “Шударга ёс” бүлгийн гишүүд, дэмжигчид "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийнэ.
10.00 цагт МҮХАҮТ-ын дэргэдэх Барилга, Дэд бүтцийн зөвлөлөөс санаачлан “Барилга - Аюулгүй ажиллагаа” сэдэвт уулзалт, зөвөлгөөнийг БХБЯ, МХЕГазар, ОБЕГазар, МБХ, МБҮЭ, БХҮНТөв, МБҮАссоциаци, Барилга.МН БЗМТөв хамтран МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их танхимд зохион байгуулахаар болжээ.
-“Ард түмний ванлий” тоглолт Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв өргөөнд болно.
-“Төвийн бүсийн Дархан түншлэл” үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс 30-ныг хүртэл Дархан хотноо болно.
-Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр болно.

Сэтгэгдэл ( 0 )