МҮХАҮТ-ын дэргэдэх Барилга, Дэд бүтцийн зөвлөл санаачлан “Барилга - Аюулгүй ажиллагаа” сэдэвт уулзалт, зөвөлгөөнийг БХБЯ, МХЕГ, ОБЕГ, МБХ, МБҮЭ, БХҮНТөв, МБҮАссоциаци, Барилга.МН сайт, Барилгын зөвлөгөө мэдээллийн төв хамтран зохион байгуулахаар болжээ.
Уулзалт өнөөдөр 10.00 цагт МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их танхимд болох юм. Энэ үеэр “Хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэл” сэдэвт үзэсгэлэн гарах юм байна.
Уулзалт, зөвлөгөөнд Барилгын салбарын хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай барилга угсралтын ААН байгууллагуудад танилцуулж, цаашдын чиг хандлагыг тодорхойлж, тэдэнтэй санал бодлоо солилцоно.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )