Зүүн дөрвөн замын зүүн талын аюулгүйн тойргийн буцаж эргэдэг уулзвараас Жуковын хөшөөний урд талын буцаж эргэх уулзвар хүртэлх 0.58 км автозамын урд урсгалыг есдүгээр сарын 21-нээс эхлэн засч, өнөөдөр өглөө нээлээ.
Мөн урд ба хойд урсгалыг цаашид хэсэгчлэн хааж замын засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх юм. ”Ялгуусан” компанийн гүйцэтгэж буй уг зам барилгын ажил ирэх жилийн есдүгээр сар хүртэл үргэлжлэх гэрээтэй аж. Тухайлбал энэ онд Офицеруудын ордон хүртэлх замын зорчих хэсгийг шинэчлэх бол ирэх онд Офицеруудын ордноос троллейбусны эцэс хүртэлх замын зорчих хэсэг, нийт замын уртад явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )