Дэлхийн 120 орны 50 сая уншигчид 34 хэлээр уншдаг. National Geographic сэтгүүлийн Монгол хувилбар гарахаар болжээ. Энэхүү "National Geographic Mongolia" сэтгүүл нь албан ёсны 36 дахь хувилбар юм. Мөн хүүхдүүдэд зориулсан сэтгүүлийг давхар гаргаж байгаа гэнэ. Сэтгүүлийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Төрийн ёслол хүндэтгэлийн ордонд болох юм. "National Geographic Mongolia" төсөл албан ёсны нээлтийнхээ хүрээнд гэрэл зурагчдад зориулан нэгэн бэлэг барьж байна. Энэ бол алдарт гэрэл зурагчин Марк Тиссентэй уулзаж, дотно яриа өрнүүлэх боломж юм. Уулзалт семинар 2012.09.29-ны 10-12 цагт Улаанбаатар зочид буудалд болно.
"National Geographic" нь дэлхийд томоохонд тооцогдох сэтгүүлүүдийн нэг бөгөөд шинжлэх ухаан, танин мэдэхүйн өргөн цар хүрээтэй нийтлэлүүдийг нийтэлдгээрээ онцлог. Энэ сэтгүүл дэлхийн сэтгүүл зүйд археологи, түүх, шинжлэх ухаан, соёл, технологийн тухай эксклюзив нийтлэлүүд, гайхалтай ховор нандин гэрэл зургуудаараа үнэтэй хувь нэмэр оруулж чадсан.
"National Geographic" сэтгүүлийн хуудаснаа Монгол улс анх 1962 онд аж амьдрал, хүн зон, байгаль орчинтойгоо дэлхийд танигдсан байна.



А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )