УДБЭТ-ийн 50 жилийн ой ирэх сарын 6-нд болно. Тиймээс тус театрын уран бүтээлчид тун завгүй явна. Өвөл цагийн нээлтдээ зориулж буй тэднээс ямар жүжиг бэлтгэж байгааг нь тодруулахад “А.Хачатуряны “Спартак” балет, П.И.Чайковскийн мөнхийн дурлалын сэдэвт “Евгений Онегин” дуурь шалгарсан. Үүгээр нээлтээ хийх гэж байгаа. “Евгений Онегин”-ий хувьд манай театр 50 жилийн өмнө анх бие даан үйл ажиллагаа явуулахдаа анхны хөшгөө энэ дууриар нээж байсан. Тиймээс энэ дуурь бидний хувьд маш үнэ цэнэтэй бүтээл. Онегины дүрд гавьяат жүжигчин Э.Амартүвшин, түүний хайрт бүсгүй Татьяанагийн дүрд Ө.Уянга дуулна. Дуучин Ө.Уянгын хувьд анх удаа тоглоно гэдгээрээ бас онцлог юм. Харин “Спартак” балетийн гол дүрд О.Ганцоож, Т.Батчимэг, Г.Цолмон, А.Өлзий-Орших нар тоглоно” гэв.
У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )