55 гаруй мянган хүн галзуу өвчний улмаас амиа алддаг

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 28

Хүн амын нас баралтын арван хувь галзуу өвчнөөс хамааралтайг тогтоосон судалгаа байдаг байна. Мөн галзуу өвчний улмаас жил бүр дэлхий дахинаа сая гаруй хүн эмчилгээнд хамрагддаг бол 55 гаруй мянган иргэн уг өвчний улмаас амиа алддаг гэсэн тоо гарчээ. Түүнчлэн ямар нэг амьтны халдлагад өртсөн гэх 250-450 мянган хүн эмнэлгийн үйлчилгээ авдаг гэнэ. Сүүлийн жилүүдэд араатан амьтнаас галзуу өвчин халдварлах эрсдэл их болсны зэрэгцээ иргэд гэрийн тэжээвэр амьтандаа хамгаалалт зүүхдээ хойрго ханддаг нь асуудлын гол болоод байгаа аж. Энэ өдрийг тохиолдуулан өчигдөр "Сонор сэрэмжтэй байснаар Галзуу өвчнөөс сэргийлж чадна"  нийслэлийн агентлагуудын нөхөрсөг уулзалт Хангарьд ордонд болсон юм байна.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top