“Монос фарм” компани нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд жил бүр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх хур хогийг иргэдээс тав дахь жилдээ худалдан авах гэж буй.
Тодруулбал, 2-3 хороог сонгож, иргэдээс шуудай хогийг 500-1000 төгрөгөөр худалдаж авдаг аж. Харин хогийг ангилж авахад хүндрэлтэй байдаг хэмээн үзэж шуудайгаар нь бодож, үнийг нь тооцдог юм байна.
Энэ жилийн тухайд хог худалдаж авах ажиллагаа ирэх долоо хоногт эхлэхээр төлөвлөгдсөн ч одоогоор хэдэн тонн хог авах төсвөө батлаагүй байгаа гэнэ. Өмнөх онуудад дунджаар 16-31 машин хог аваад, дүүргийн ТҮК-тай хамтран хогийн цэгт асгадаг байжээ.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )