230 гаруй мянган жолооч даатгуулжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 28

Аравдугаар сарын 1-нээс эхлэн Жолоочийн хариуцлагын даатгал хэрэгжих гэж байгаатай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэл хийлээ.
Энэхүү даатгал нь хохирогчийн эрх ашгийг хамгаалсан хууль юм. Одоогийн даатгалд 230 гаруй мянган жолооч хамрагдсан бөгөөд 3500 гаруй хүнд 1,6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ.
Хэрэв ирэх сарын 1-ээс эхлэн хэрэгжиж эхлэх энэхүү даатгалд хамрагдаагүй бол замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг хариуцлага хүлээлгэх юм. Тодруулбал,  даатгалд хамрагдаагүй машиныг журамлах, хөдөлмөрийн хөлсний доод  хэмжээгээр торгууль ногдуулах юм байна.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top