Төв аймгийн “Монгол туургатан театр”-ын ерөнхий найруулагч С.Баярсайхан “Гоолингоо” нэртэй дуулалт жүжгийн зохиол бичжээ. Энэхүү бүтээлд нь урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Аюуш хөгжим бичиж удирдаачаар Б.Ганбат ажиллах юм байна. Ирэх сарын 10-нд Улаанбаатар чуулгын тайзнаа амилах жүжгийн концермейстрээр О.Лхагвасүрэн, зураачаар Л.Цэрэндулам, жүжиг чимэглэлийн эрхлэгчээр Н.Батбилэг, гүйцэтгэгч зураачаар Ц.Түмэнхүү ажиллаж байгаа аж. Харин гол дүрд Цагдаагийн ерөхий газрын “Сүлд” чуулгын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг тоглох гэнэ. Туслах дүрд гавьяат жүжигчин Г.Хонгорзул, Б.Батболд, О.Анхчимэг, Т.Лхагважав, Б.Эрдэнэсаруул, С.Отгонбаатар, М.Анхтуяа, Ж.Буянтогтох, Нийслэлийн “Улаанбаатар чуулга”-ын үндэсний хөгжмийн их найрал оролцох юм байна.
Энэхүү жүжиг нь эрх мэдэл, эд хөрөнгийн төлөөх давалгаанд хүн чанар, хүний төлөө гэсэн сэтгэл дайжиж байгааг өгүүлэх аж. Мөн хүний үнэр үнэртэх гэнэ. Тус жүжиг бичигдэх болсон санаа нь ард түмний дунд түүхэн хүн мэт ардын дуу болон он удаан жил амьдарсаар ирсэн Гоолингоо дуунаас сэдэвлэжээ.
Гоолингоо дуулалт жүжгийг сонгодог байдлаар харуулахаас гадна хөгжмийн драматур, бүжигчид, дуучдын чадвар, жүжиглэх уран чадвар, ардын найрал хөгжим, энэ жанрт байх мөн чанар, тайз декорацын шийдлийг тодоор харуулах гэнэ.
У.Баярсайхан

Сэтгэгдэл ( 0 )