Залуу эрдэмтэн Д.Энхмаа “ЮНЕСКО-Лореал” шагнал хүртлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 28

ЮНЕСКО болон Лореал корпораци хамтран жил бүр Шинжлэх ухааны салбарт судалгаа шинжилгээ хийж гарамгай амжилт гаргасан олон улсын 15 залуу эрдэмтэн эмэгтэйд “ЮНЕСКО-Лореал” хэмээх 40000 америк долларын тэтгэмжит шагналыг олгодог байна.
Энэхүү шагналын 2012 оны “ЮНЕСКО-Лореал” шагналыг Монгол Улсаас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн судлаач, их эмч Д.Энхмаа хүртлээ. Харин шагнал гардуулах ёслол 2013 оны 3 дугаар сард Парис дахь ЮНЕСКО-гийн төв байранд болох ажээ.

Шагналын зорилго нь Шинжлэх ухааны салбарт судалгаа хийж байгаа, ирээдүйтэй залуу эрдэмтэн эмэгтэй судлаачдыг гадаадын оронд суралцах, судалгаа хийх боломжийг нэмэгдүүлэн дэмжихэд оршдог байна. Ингээд шилдэг судлаачдын шинжилгээ, судалгааны ажилд шаардлагатай хөрөнгө болон сургалтын тэтгэлгээр дэмждэг ажээ.

Шагналд нэр дэвшигчдийн судалгаа шинжилгээний материалыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хүлээн авч ЮНЕСКО-д хүргэдэг юм байна. Шалгаруулахдаа нэр дэвшигчдийн суралцаж байсан дүн, хийж буй судалгааны ажлын цар хүрээ, цаашдын ирээдүй, эрдэм шинжилгээний ажлын тодорхойлолт зэрэг үзүүлэлтээр Олон улсын хэмжээнд шалгаруулдаг аж.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top