Нэг цагийн өмнө Замын цагдаагийн призерт ажлаа хийж байсан нэгэн бүсгүйг танхай жолооч элдвээр хэлж, салаавч өгөн биед нь халдахыг завдав. “Хохирогч” бүсгүй галт тэрэг ирж байгаа болохоор машнуудыг зогсоон замын хаалтыг буулгасан байна. Харин энэ нь танхай жолоочийн эгдүүцлийг хүргэсэн бололтой бүсгүй рүү дайрчээ.
Замын хөдөлгөөнд соёлтой оролцож, бусдыг дээрэлхэхгүй байх ухамсар энэ жолоочид байсангүй бололтой. Хэрвээ хөдөлгөөн зохицуулагч эмэгтэйн оронд замын цагдаа байсан бол ийм үйлдэл гарахгүй л байсан байх. Нэгэндээ хүндэтгэлтэй хандаж, дээрэлхүү зангаа татах хэрэгтэйг Zindaa.mn сайтын хамт олон уриалж байна.
Бэлтгэсэн А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )