Оператор компаний удирдлагуудыг МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа хүлээн авч уулзлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 28

Жи-мобайл, Мобиком, Скайтел, Юнител зэрэг  үүрэн холбооны оператор компаний удирлагуудыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа өнөөдөр 14 цагаас хүлээн авч уулзлаа. Тэрээр  уулзалтын үеэр Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлэх бүхий л төсөл хөтөлбөрүүд мэдээлэл, харилцаа холбооны салбартай зайлшгүй уялдана, тэр тусмаа та бидний хэрэглэж буй үүрэн телефон, ашиглаж буй шилэн кабель энэ бүхэнтэй салшгүй холбоотой гэдгийг онцолсон юм.  

Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан оператор компаниудын үнэ тарифын асуудлын талаар энэ удаагийн уулзалтаар ярилцсан.  Мөн энэ чиглэлээр тодорхой асуудлууд тавьж, танилцуулахыг хүссэн аж.

 Ирэх долоо хоногт газрын дарга оператор компаниудын үйл ажиллагаатай биечлэн танилцаж тавьсан асуудалдаа хариулт авах юм байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top