Үс засуулбал эд мал арвижна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 29
17-р жарны Баясгалан хэмээх Усан Луу жил.
Огноо 2012-09-29
Сар Намрын дунд
Билгийн өдөр 14
Гариг Бямба
Жил-Өдөр Харагчин-Могой
Дүвзий од 24
Мэнгэ 8 Цагаан
Суудал Шороо
Од гаригийн барилдлага Түлэх
Нар ургах, Шингэх 6:50-18:34

Тухайн өдөр Үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Хулгана Гахай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр бурханд залбирах, угаал үйлдэх, сан тавих, сахиус тахих, бэрийн үйл, мод босгох, газрын үүд боох, тангаргаас няцах, зэтгэрийг дарах зэрэг үйлнээ сайн. Хиншүү хярвас гаргах, байшингийн суурь тавих, өс дарах, угаал үйлдэх, залбирал тавих зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь нохой, гахай, үхэр, луу, могой, морь болой. Бар, бич цагуудад муу. Хол газар яваар баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top