“Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө” нэртэй дэлхий нийтийг хамарсан яруу найргийн үйл явдал өнөөдөр дэлхий даяар өрнөж байна. Дэлхийг хамарсан энэхүү үйл ажиллагааг АНУ-ын яруу найрагч Мишейл Ротенберг, Терри Карроион нар санаачилжээ.
Уг яруу найргийн уншлагын Монгол дахь нээлт өчигдөр “Түгээмэл” дээд сургуулийн хурлын танхимд болсон юм. Нээлтийн ажиллагаанд яруу найрагч, доктор Ү.Хүрэлбаатар, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, “Болор цом”-ын эзэн Г.Мөнхцэцэг, “Болор цом” наадмын хоёр удаагийн эзэн, яруу найрагч Б.Ичинхорлоо, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Л.Лхамноржмаа, энэ жилийн “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” найргийн наадмын эзэн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт О.Цэнд-Аюуш нар хүрэлцэн ирж оролцож уран бүтээлийн дээжсээсээ өргөн барьсан.
Өнгөрсөн онд дэлхийн 96 орны 550 хот, суурины 700 гаруй газарт яруу найраг унших өдөрлөгийг зохион явуулж байсан бол энэ жил 106 оронд үйл ажиллагаа зэрэг эхэлж байгаа аж. Харин манай улсын хувьд МЧЗЭ, МҮОНРТ, Явуугийн цэцэрлэгт хүрээлэн, МУБИС болон Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театр, Чойбалсан хот, Дорноговь аймаг зэрэг яруу найргийн уншлагын үйл ажиллагаа өрнөх юм байна.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )