“Хүнс хангамж” компани цэцэрлэгүүдэд нэмэлт үнээр бараа нийлүүлдэг байжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 29

Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, төсвийн тодотгол хийснээр цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 50 хувиар нэмэгдүүлэх 7,5 тэрбум төгрөгийг баталсан билээ.  Ингэснээр нэг хүүхдэд оногдох хоолны зардал 1100 төгрөг байсныг ирэх сарын нэгнээс эхлэн 1600 төгрөг болгож байгаа юм.

Хэдийгээр УИХ-аас цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмсэн ч зуучлагч компаний нэмэгдэлтэй үнээр хүнс нийлүүлэх явдлыг зогсоох шаардлага гарч байна. Өөрөөр хэлбэл өнгөрөгч долоо хоногт УИХ-ын НББСШУБХ-ноос томилогдсон ажлын хэсгийн гишүүд цэцэрлэгүүдийн хоол, хүнсний хангамжийн талаар судалгаа хийсэн байна. Орон нутгийн төрийн өмчийн харъяалалтай “Хүнс хангамж” компаниуд харьяа дүүргүүдийн цэцэрлэгүүдийн хүнсний хангамжийг хариуцан ажилладаг боловч зах зээл дээрх жижиглэнгийн үнээс даруй 20 хувийн нэмэгдэлтэй үнээр цэцэрлэгүүдийн хүнсийг нийлүүлж байгаа үзүүлэлт гарчээ. Тодруулбал,

Хүнсний бүтээгдэхүүний нэрс

“Хүнс хангамж” компаний нийлүүлж буй үнэ

Зах зээл дээрх жижиглэнгийн үнэ

Нэмэгдэл хувь, хэмжээ

1

Хонины мах

7000 төг

5600 төг

30%

2

Цагаан будаа

2000 төг

1400 төг

30%

3

Шар будаа

2100 төг

1000 төг

55%

4

Гурил

800 төг

600 төг

20%

5

Ургамлын тос

3000 төг

2700 төг

10%

6

Төмс

600 төг

350 төг

40%

7

Лууван

800 төг

450 төг

40%

 

170 хүүхэдтэй нэг цэцэрлэг 7 хоногийн хүнсний хэрэглээгээ  1 сая 23 мянган төгрөгөөр “Хүнс хангамж” компаниас авч байгаа бол зах зээлийн үнээр дэлгүүрээс 780 мянган төгрөгөөр буюу даруй 30% хямд үнээр авах боломжтой байгаа юм. Эрүүл мэндийн болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан 2005 оны 225 тоот тушаалаар хүүхдийн хоногийн хоолны норм, шим тэжээлийн илчлэгийг тогтоосон байдаг. Энэ стандартаар 4-6 насны хүүхдийн хоногт хэрэглэх махны хэмжээ 170 гр байх ёстой. Гэвч өнөөдөр нэг хүүхдэд хоногт 40 гр орчим мах оногдож байгаа нь хоногийн хэрэгцээнийхээ дөнгөж 30%-ийг л авч байна гэсэн үг юм.

Тиймээс бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудтай цэцэрлэгүүд шууд нийлүүлэлтийн гэрээ байгуулж ажиллах, эсвэл зуучлагч компани шаардлагатай гэж үзвэл ганц нэг монополь байгууллага бус өрсөлдөөн бий болгох үүднээс хоёроос доошгүй компанийг сонгон шалгаруулж ажиллуулах хэрэгтэй байнна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top