Богд уулын араар 3.5 км зам хаана

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 29

Өнөөдөр Яармагийн гүүрнээс зүүн тийш Богд уулын араар Богины зам хүртэлх 3.5 км шороон замыг хаана. Энэ хэсэгт ус зайлуулах бетон хоолой угсрах бөгөөд нэг сарын турш хаана хэмээн Нийслэлийн автозамын газраас мэдээллээ. Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэл 17.6 км урттай шороон замд “ЭСТО” компани зам засварын ажил хийж гүйцэтгэх бөгөөд долоо метр өргөнтэй хатуу хучилттай зам барихаар он дамжуулан гэрээ байгуулжээ.    

Д.Шинээ    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top