“Номин талст”-ын тоглолт зургаан цагийн дараа болно

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 29

Монголын анхны “boy band” хамтлагийн нэг “Номин талст”-ийнхан өнөөдөр “UB Palace”-ын концертын их танхимд 15 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Тасалбар нь өнгөрсөн даваа гаригт худалдаанд гарсан ч одоогоор нэг ч үлдээгүй аж. Тэр ч бүү хэл маргаашийн тоглолтын тасалбар дуусч байгаа гэсэн. Тэд энэхүү тоглолтоороо 100 хувь амьд хөгжмийн хамтлагтай эгшиглүүлнэ гэж байсан. Үзэгчдэд ч олон сюрприз бэлтгэсэн юм билээ. Түүнчлэн нас чацуу “Sweetymotion” хамтлагийхантай нэгэн шинэ дуэт  дуу хийсэн нь энэ тоглолтод анх удаа дуулагдах юм. Уг дууны аяыг “Харанга”-ын Чука зохиосон бол үгийг нь “Номин талст” хамтлагийнхан “Харанга”-ын Лхагваатай хамтран бичжээ. Шинэ дуэтын үгнүүд хоёр хамтлагийн дууны нэрнүүдээс бүтсэн нь тун өвөрмөц болох нь мэдээж. Дашрамд дуулгахад өнөөдрийн тоглолтод хүндэт зочдоор рок попын ноёд, хатагтай нар ирэх гэнэ билээ.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top