Энэ сарын 27-нд Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шатахуун ачсан чиргүүлтэй машин онхолджээ. Уржигдар 16.20 цагт гарсан осолд Нийслэлийн онцгой байдлын газар, харьяа дүүргийн онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажилласан бөгөөд 21.30 цагийн орчимд газарт асгарсан шатахууныг бүрэн саармагжуулжээ. Ослын шалтгааныг одоогийн байдлаар тогтоогоогүй бөгөөд ослын улмаас хүний амь нас хохироогүй байна.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )