Энэ удаагийн Муухай Монгол буландаа хөдөө гадаа хүний хөлөөс зайдуу ямар үйл явдал болдог талаар фото зургаар хүргэхээр боллоо. Анхны цас унахаар анд хорхойтой залуус буу цоороо зэхээд, жийп машинаа хөлөглөөд тал руу, хангай руу гээд тал тал тийшээ тарж оддог нь заншил болжээ.
Хагас бүтэн сайн өдөр алгасалгүй хөдөө хээр эзгүй тал эзэнтэй болчихсон их хот аятай гэрэл чийдэн гялалзана. Саяхны нэгэн өдөр салхинд гарч хотод ойрхон байдаг ахындаа очиж хоёр хоног амарлаа. Хуучин цагт хоттой хонь руу нь чоно дайраад унтуулдаггүй байсан бол одоо өдөр шөнөгүй буу агссан, хурдан тэрэгтэй нөхдүүд пижигнүүлж гардаг болжээ. Шөнийн харанхуйд уул толгод дамжин ан гөрөөсийг том гэгчийн гэрлээр гэрэлтүүлж буудаж алдаг моод ихэд дэлгэрчээ.
Анчид...анчид ч гэж дээ тэд улирал болгонд ангаа сонгон агнадаг гэнэ. Хавар болохоор яргуйны гөрөөсний цус уух нэрийдлээр бор гөрөөсийг хэд хэдээр нь бууддаг бол Зун тарвага гэх хулгар шарыг түүчихдэг юм гэнэ.
За тэгээд намар оройхон зэрлэг гахай гээд Зэлтэр, Сэлэнгэ, Хан Хэнтий, Мөнгөнморьтыг чиглэн оддог бол өвлийн улиралд чоно гэх нэрийдлээр таарсан болгоноо онилж чандага ч байсан буудаж хүсэл зорилгоо гүйцэлдүүлдэг болчихож. Энэ бүхнээс харахад сүүлийн жилүүдэд манай улсын ан амьтны тоо толгой цөөрөөд байгаа боловч агнадаг анчид гэх сагсуу залуусын тоо үл цөөрч бүр нэмэгдэх боллоо. Хууль бусаар ан агнасан эрхмүүдийг ховор ан буугаар онилдог шиг нь манай сайт нүд алдалгүй хараандаа онилж тэдний фактыг цаг ямагт дэлгэх болно.






УУЛЫН ЧОНО

Сэтгэгдэл ( 1 )
Suulin jiluudde oorsdgigoo angiin hobbytoi zagaschlakh durtai gesen zaluus ikhl olshirch bna da. Mongo togrogoor bukh asudla shiided sursan khumus amitanii khaluun amig avch baij zugaa tsengel khij baign Khanagai delkhii ezen savdag kharj negl odor golomtiin samarana da. Ulger chig zuil yarij bna gej bodokh zaluus olon bga baikh. Khanagai delkhiin yuim bukhen ezentei gedgig medruulekh tsag ene aluurchdad oirkhon bga daa. Ene olon amitanii amigg zugeer zugaa tsengel khiikh gej l tasalj bna. Kheerin amitan n bol golgon chono bna da. Kharsan bolgonoo alj ustgdag angiin hobbytoi gej oorsdigoo nerledeg sagsuu zaluuchuud bidnii dund mundag ur khukhed ekhnertei khalamjtai ekh ooron ene ter gej yraiadl yavj bga da. Khorst delkhiin jamas gajij bga khen bukhens tasalsan ami bolgoniig nekhliin khatuugar nekhekh ezen bii shii gedegigl khele.