Хоолны уламжлалт үзэл баримтлалыг орчин үеийн хэв маягтай холбохыг эрмэлзсэн анхны хүнд тооцогддог Японы нэрт философч, эмч ДЖ. Осавагийн анагаахын гун ухааны сургаал юм. Түүний үзэл баримтлалаар хүн инь, янь гэсэн эсрэг, тэсрэг 2 хүчтэй. Макробиотик нь хооллолтын арга, амьдралын хэв маяг бөгөөд түүний үндэс нь байгаль түүний дотоод холбоог ойлгох ухаан юм. Эрүүл хоол эрүүл байх шууд зам гэж тэр үзсэн. Сэтгэл эрүүл биш бол бие эрүүл байж чадахгүй. Өөрөөр хэлбэл макробиотик нь урт наслах арга юм. Зөв хооллолтыг орчин нөхцөлдөө тохируулах ухаантай хослуулбал жинхэнэ аз жаргал, урт нас гэж үзсэн.
Юуны түрүүнд хоолондоо цэвэрлээгүй бүтээгдэхүүн бор будааг болгож хэрэглэж эхлээд цаашид хүнсийг байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр баяжуулна. Хоол бэлтгэх аргыг ч өөрчилсөн. Макробиотик дэглэмд орохын өмнө өөрийнхөө эрүүл мэндийг 7 үзүүлэлтээр үнэлнэ. Эхний 3 тохирвол тус бүр 5 оноо, 4,5,6 тохирвол тус бүр 10 оноо, 7 дахь нь 55 оноо болох ёстой. Хэрэв 40 оноо авбал сайн 3 сарын дараа 60 оноотой болвол их амжилт оллоо гэсэн үг. Оноог сийрүүлье:
1. Ядардаггүй 5 оноо
2. Хоолонд дуртай 5 оноо
3. Гүн унтдаг 5 оноо
4. Ой сайн 10 оноо
5. Сэтгэл санаа өндөр 10 оноо
6. Түргэн сэтгэж хэрэгжүүлдэг 10 оноо
7. Шудрага үнэнч бол 55 оноо
Макробиотикийн гол зарчим:
1. Уламжлалт хоолоор хооллох. Өөрийн амьдарч буй газрын хүнс сонгох
2. Цаг агаарт тохируулан хооллох. Халуун үед инь, хүйтэн сэрүүнд янь
хоол
3. Улирал харгалзан хооллох. Хүйтэн улиралд янь, дулаан улиралд инь
хоол
4. Хувь хүний онцлог болох нас, хүйс, төрсөн үе, биеийн байдал, хөдөлмөр зэргийг харгалзана.
Инь ба янь
Инь нь дотроос гадагш чиглэсэн илч хөдөлгөөн, Янь нь төв уруу тэмүүлэх илч хөдөлгөөн. Хүнээр бол эмэгтэй хүн инь, эрэгтэй хүн янь. Хүнсэнд бол амьтны гаралтай хүнс янь, ургамлын гаралтай нь инь. Макробиотикийн үндсэн хүнс нь үр тариа, бүтэн үр. Эдгээр нь нийлмэл нүүрс ус, уураг, тос, эрдэс, амин дэмээр хангана. Ногоо нь эрдэс, амин дэмээр хангахаас гадна өнгийг баяжуулан, амтыг сайжруулна. Max идэхгүй. Макробиотикт инь, янь-ийг тэнцүүлсэн хоолны 10 дэглэм бий.7, 6, 5, 4, 3, 2, 1, 1a, 2a, 3а гэж.
Осавагнйн хоногийн хоолны дэглэм
| № | Ур тариа | Ношо | Шөл | Max | Салат | Амттан | Унд |
| 7 | 100% | 10% | 10% | 10% | 10% | 5% | Аль болох бага |
| 6 | 90% | 20% | 10% | 20% | 10% | 5% | |
| 5 | 80% | 20% | 10% | 20% | 15% | ||
| 4 | 70% | 30% | 10% | 25?% | |||
| 3 | 60% | 30% | 10% | 30% | |||
| 2 | 50% | 30% | 10% | ||||
| 1 | 40% | 30% | 10% | ||||
| 1а | 30% | 30% | |||||
| 2а | 20% | 30% | |||||
| За | 10% |
Хооллох дүрэм
1. Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн хоол идэхгүй. Үүнд: сахар, чихэр, ундаа, химийн будагчтай хоол орно.
2. Хоолыг ургамлын тос юмуу усанд болгоно. Зөвхөн далайн давсаар амтлаж галд тэсвэртэй шил, шаазанд хоолоо бэлтгэнэ.
3. Биеийн байдал, сэтгэл санаа сайн болтол 10 дэглэмээр хооллоно. Сайн болохгүй бол 7 хоног 7 буюу дан үр тарианы хоол иднэ.
4. Химийн бордоо, устгалын бодис хэрэглэж ургуулсан жимс, ногоог хэзээ ч бүү ид.
5. Өөрийн оршин суугаа газраас хол газрын жимс, ногоо, бүү хэрэглэ.
6. Тухайн улиралд ургадаггүй ногоо бүү ид.
7. Инь ихтэй төмс, улаан лооль, хаш ногоог бага хэрэглэх.
8. Байгалийн давс, макробиотикийн сүүмс, мисогоос бусад амтлагчдыг хэрэглэхгүй.
9. Кофег хориглоно. Будаг оруулсан цай хэрэглэхгүй зөвхөн байгалийн гаралтай хятад, япон цай уух.
10. Амьтны гаралтай бүх бүтээгдэхүүн, үйлдвэрт химийн бодис хэрэглэж бэлтгэдэг хүнснээс татгалзах.
11. Үр тариан бүтээгдэхүүн хэрэглэх ба маш сайн зажлаж иднэ. 1 удаа амандаа хоол хийхдээ доод тал нь 50, дээд тал нь 100-150 удаа зажлах.
12. Шингэн бага уух. Үр, чанасан будаанд 60-70%, ногоонд 80-90% ус байдаг.
1 өдрийн хоолны үлгэрчилсэн цэс:
Өглөө: агшаасан шар будааны бин
Үдэд: Шарсан сагадай, бүтэн үрийн талх
Орой: бүтэн үрийн цагаан будааны агшаамал
Макробиотикийн эрүүл амьдрах ухаан
1. Өдөр бүр баяр баясгалантай бай
2. Шөнө дунд унтаад өглөө эрт бос
3. Синтетик, ноосон эдлэлийг биед шууд хүрэлцэхээр бүү өмс
4. Гадаа гарахдаа биеэ хэт бэгнэх хэрэггүй. Өвс, газар, элсэн дээр хөл нүцгэн явж өдөр бүр цэвэр агаар амьсгал
5. Гэртээ цэвэр цэмцгэр, өнгөлөг, баяр баясгалантай уур амьсгал бүрдүүл
6. Идэвхтэй харилцаатай байх. Эцэг эх, төрөл төрөгсөд, багш, найз нөхдийгөө хайрла
7. Халуун усанд удаан бүү суу
8. Өдөр бүр халуун алчуураар бүх биеэ үгүйдээ хөл гараа арч
9. Зөвхөн байгалийн гаралтай гоо сайхны бараа, саван, шампунь хэрэглэ
10. Телевизор бага үз. Хоол идэхдээ унтраа.
11. Орон байр, орчноо ногоон ургамлаар чимэглэх хэрэгтэй.
А.Алт
Сэтгэгдэл ( 2 )
Өшөө их дэлгэрэнгүй оруулаач.
Ношо гэдэг нь юу гсн уг бэ?