Яагаад ингэж их санана вэ?
Яаж дурлуулахаараа
Яаж хайрлахаараа
Сэтгэлийг минь хоосортол
Харцыг минь мухардтал
Гүн нойрыг зүүдтэй минь хамт
Эзэн нь юм шиг захирчихаад
Ингэтлээ их сануулна вэ?
***
Чамгүй өдрүүд
Зөвхөн хүлээлт ...
Саналт...
Санаа алдалт ...
Нүдээ анихад
Чиний үнэр
Дэргэд минь сэвэлзэнэ
Ард минь ирээд
Тэврэх шиг болно
Цээж хөндүүрлэнэ
***
... Яаж хайрлахаараа? /Arolob/
Бэлтгэсэн Д.Мигаá

Сэтгэгдэл ( 0 )