10 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд Хятадын Улс тунхагласаны баяр тохиодог. "Монгол Хятадын боомт, тэдгээрийн дэглэмийн тухай" хэлэлцээрт заасны дагуу тухайн улсын үндэсний хэмжээний баяраар хоёр тал хилийн боомтуудаа хааж амардаг журамтай.
Өнөөдрөөс эхлэн энэ сарын 3-ныг хүртэл Монгол Хятадын хил дээр байдаг 13 боомтыг хаах гэнэ. Энэ өдрүүдэд олон улсын төмөр замын цагийн хуваарийн дагуу зохицуулдаг учраас төмөр замын боомтыг хаахгүй юм байна.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )