Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 01

УИХ-ын 2012 оны намрын чуулганы нээлтийн дараа Төрийн ордны хуралдааны Г танхимд Монгол Улсын Их Хурлын шинэчлэгдсэн цахим хуудасны нээлтийн ажиллагаа болно.

15.00 цагаас агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 12, 13, 14 дүгээр хорооны иргэдэд бүрэн шаталттай ”Дөл” зуух борлуулах ажлын нээлт болно.

УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлт 10.00 цагт болно.

Австралийн Гадаад хэргийн сайд, сенатч Боб Карр өнөөдөр манай улсад айлчлан ирнэ. Түүний айлчлал дөрвөн өдөр үргэлжлэх юм.

10.00 цагт Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзана.

УИХ-ын намрын чуулганы нээлтийн дараа УИХ дахь АН-ын бүлэг хуралдана. Бүлгийн хурлын дараа бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

Нийслэлийн аялал жуулчлалын газраас есөн дүүргийн зочид буудлын ажилтнуудын дунд ”Зочид буудлын стандарт” сургалтыг ”Империал” зочид буудалд зохион байгуулж байна.

 “Монгол ньюс” мэдээллийн төв-д

11.00 цагт  Хямралыг гэтлэх аргыг Америк профессорууд заана. Энэ талаарх мэдээллийг сонирхоорой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top