Гавьяат жүжигчин Л.Чаминчулууны нэрэмжит "Үгээр урлахуй" уралдаан анх удаа зохион байгуулагдахаар болжээ.
СУИС-ийн Театр урлагийн тэнхимийн санаачилсан энэхүү уралдаан үргэлжилсэн үг, яруу найраг, хошин зохиол гэсэн гурван үе шаттай болох юм байна. Уралдааны зорилго нь ярих урлагийн дээд хэлбэр болсон уран уншлагаар дамжуулан залуусын оюун ухааныг хөгжүүлэх, урнаар бодох, сэтгэх, уран ярьж сургах үүрэгтэйгээс гадна уншлагын шинэ хэлбэр, ур чадварыг нээх, тодруулах, бие бинээсээ харилцан суралцах зорилготой ажээ. Уралдаанд мэргэжлийн сургуулийн оюутан болон төгсөгчид оролцох боломжтой бөгөөд өнөөдрөөс 10-ныг хүртэл Соёл урлагийн их сургуулийн байранд бүртгэх юм. Харин уралдаан энэ сарын 17, 18-нд болох аж.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )