Дэлхийн бизнес, санхүүгийн зах зээлийн талаарх мэргэжлийн мэдээлэл түгээдэг “Bloomberg” суваг Монголд анхны эфирээ энэ сарын 8-нд нээхээр боллоо. Учир нь манай улсыг Ази тивдээ эдийн засгийн хамгийн хурдтай өсөлттэй, уул уурхай, хөрөнгийн зах зээлийн орчин эрс эрчимжиж байгаатай холбогдуулан салбараа нээх болсон байна. Одоогоор тус суваг дэлхийн таван оронд салбараа ажиллуулдаг бөгөөд нийт 270 сая айл өрхөд эфирээ 24 цагийн турш хүргэж байгаа аж.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )