“Аравт”-ын хөгжим эгшиглэх өдрүүд айсуй. Хөгжмийн зохиолч, продюссер, төгөлдөр хуурч, дуучин Батмөнхийн Чинбат түүхэн “Аравт” киноны хөгжмөөрөө үзэгч, сонсогчидтойгоо улсын циркэд энэ сарын 17-19-нд уулзахаар болзоо тавиад байгаа билээ. Эх түүхээрээ бахархах, үр удмаараа омогших, сэтгэл юүгээн цэнгээх гурван үдэш тун удахгүй...
Тоглолтоо Б.Чинбат “Эзлэн” хэмээн нэрийджээ. Эзлэх гэсэн үгнээс улбаатай энэхүү санаагаараа Их хаан эзэн Чингисийн дэлхийн талыг эзэлж байсан эгэлгүй их гавьяа, үүнээс үүдэн урсан гарсан хөгжмийн яруу эгшиг хурсан оны сэтгэлийг эзэмдэхийг бэлгэдэн өгчээ.
“Ирээд сонс. Таны сэтгэлийг эх түүхийн хөгжим эзэмдэх болно, эзлэх болно. Эх түүхээрээ бахархцгаая” хэмээн зохион байгуулагчид амлаж байгаа гэнэ шүү.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )