Автобусны компаниуд эрүүгийн хэрэгт татагдлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 20

Авто тээврийн газар, Замын цагдаагийн газраас зорчигч тээврийн 46 компанийн 9800 гаруй тээврийн хэрэгслийг шалгахад аж ахуйн нэгж албан татвараас зайлсхийхийн тулд автобусны үйлдвэрлэсэн оныг өөрчилж, арлын дугаарыг сольдог нийтлэг зөрчил илэрчээ. Олон жил болсон тээврийн хэрэгсэлд өндөр татвар ногдуулдаг, 12-оос дээш жил ашигласныг нь хасдаг журамтай тул ийм гэмт хэрэг гарах болжээ. Шалгалтын ажлын хэсэг энэ хэргийг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Д.Билгүүн. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top