Жүжигчин А.Алтанхуяг толгойдоо 25 оёдол тавиулжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 01

Тусгай салаа киногоор үзэгчдийн танил болсон залуу жүжигчин А.Алтанхуяг буюу Сүлд өнөө өглөө Сэлэнгэ аймаг руу хуриманд явж байгаад автын осолд орсон гэнэ. Түүнтэй “Universe best Songs” наадмын оролцогч гурван бүсгүйн хамт явсан аж. Осол гарсан газар нь Дархан-Уул аймгаас цааш 30 гаруй км-ийн алсад гэнэ. Жүжигчин А.Алтанхуяг машин жолоодож явсан бөгөөд толгойдоо хүнд гэмтэл авч 25 оёдол тавиулсан бол хамт явсан гурван бүсгүйн нэг нь маш хүнд гэмтэж Гэмтэлийн эмнэлэгт хүргүүлжээ.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top