Э.Бат-Үүл хошуугаа цорвойлгосоор байх уу

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 01


Өөрийгөө засчихсан, өрх гэрээ засчихсан, өдгөө нийслэлийн өнгө төрхөө л засах юм хуна хэмээн хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагадаа хийрхэж яваа хотын мээр Э.Бат-Үүл нэг л биш ээ. Хэлсэн ярьснаараа бол улс орныхоо хэтийн төлөв, ард иргэддээ хэрэгтэй зүйл хийх гээд байгаа мэт сэтгэгдэл өнгөн дээрээ төрүүлж дөнгөж байна аа. Гэхдээ хүн амын дийлэнх суурьшсан их хотыг шинэчлэхэд тун нарийн бүтэц, зохион байгуулалт хэрэгтэй гэдгийг таван ажилчинтай компанийн захирал ч андахгүй сайн мэднэ. Удирдан зохион байгуулах арга барил шинэ засаг даргаас харин огт мэдрэгдэхгүй нь. Ер нь ажиглаад байхад Үүл баатар жаахан эрх танхи хүн юм уу гэдэг сэтгэгдэл төрлөө. Зөвшөөрөлгүй баригдсан барилгуудын балгаар өчнөөн хүний амь эрсдчихээд байхад “Уг нь тог цахилгааныг нь тасла гэж холбогдох хүмүүст хэлсэн. Одоо болтол паг” гээд мөрөө хавчиж зогссон цаг саяхан. Гэтэл амины орон сууц энэ тэр ярихаараа “Иргэд ээ, та нар төлөвлөлтөө хийж туслаач дээ, би чинь одоо яах юм бэ” гээд хошуугаа унжуулаад зогсчих юм. Хэзээнээсээ төсөв,төлөвлөлт гэдгийн цаад нарийн учрыг ард иргэдийн дийлэнх нь мэдэхгүй шүү дээ. Хотын даргын яриагаар бол гэр хорооллынхон юу юугүй зураг төслөө гаргаад шинэчлэлийн замаар урагшиллаа юу гэдэг асуулт тулгарч байна. Ёстой нөгөө морин дээр суугаад дэлхийг эзлэх, морин дээрээс буугаад хөндлөн туулахын гачлан л байх даа. Дашрамд хэлэхэд Нийслэлийн ажлын 40 хувь нь ажил, 60 хувь нь PR гэчихсэн баахан сурвалжлагчаар зузаатгал хийгдэж байна гэх дам сураг сонсогдсон. Хотын дарга камерын өмнө хошуугаа унжуулж яваад дөрвөн жилийг барах вий дээ.  

Shock.mn Н.Соно

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top