Нийслэлийн Засаг даргын захирамжаар Замын цагдаагийн газраас хамийн их түгжрэл үүсгэдэг 17 сургуулийн судалгааг гаргаж, автобустай болгохоор шийдвэрлэсэн. Уг захирамж хэрэгжиж эхэлсэн бөгөөд 18 сургуулийн 68 автобус сурагчдыг тээвэрлэж байна. Хувийн сургуулийнхан автобусандаа сард 35-40 мянган төгрөг төлж, эдгээр автобусыг номерын хязгаарлалтад оруулахгүй, нэгдүгээр эгнээгээр явуулах шийдвэр гаргаад буй. Тус 18 сургуулийн 68 автобусыг бэлдэж мэргэжлийн байгууллагаар шалгуулсан байгаа юм байна. Өнөөдрөөс ахин долоон сургууль автобустай болох аж.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )